Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Баян Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 01 дүгээр сарын тойм
Баян Өлгий аймгийн 2023 оны 01 дүгээр сарын гадаргын
усны чанарын тойм
1. Гадаргын усны чанар
Баян Өлгий аймгийн Ховд голын дагуух усны чанарын хяналт шинжилгээнийцэгүүдэд хөтөлбөрийн дагуу Ховд-Өлгий дээд, Ховд-Өлгий доод цэгүүдээс 2023 оны 01 дүгээр сарын 18ны өдрүүдэд дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2 цэгийн усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2022оны 1-12, 2023 оны 01 дүгээр сарын байдлаар Зураг 1-т харууллаа.
Зураг1.Ховд голын дагуух цэгүүдийн усныцахилгаан дамжуулах чанар
2023 оны 01 дүгээр сард Өлгий хотоос дээших Ховд-Өлгий дээд цэгт усны цахилгаандамжуулах чанар /ЦДЧ/ 196.5 мкСи/см, Өлгий хотоос дооших Ховд-Өлгий доод 200.1мкСи/см байна.
Хүснэгт1.Усны гол ионуудын агууламж
Харуул |
Хатуу лаг, мг-экв/л |
Ca, мг/л |
Mg, мг/л |
K+Na, мг/л |
SO4, мг/л |
Cl, мг/л |
HCO3, мг/л |
Эрдэсжилт, мг/л |
Ховд- Өлгий дээд |
1.40 |
21.6 |
3.9 |
19.8 |
9.4 |
3.2 |
115.9 |
173.8 |
Ховд- Өлгий доод |
1.44 |
21.6 |
4.4 |
19.3 |
9.8 |
3.2 |
117.2 |
175.5 |
MNS4586:98 |
|
|
|
|
100 |
300 |
|
|
Ховд голын дагуух дээд,доод хяналт шинжилгээний цэгүүдэд ерөнхий хатуулагийг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд 1.40-1.44 мг-экв/л байгаа нь “Маш зөөлөн ус” ангилалд орж байна.
Хүснэгт 2.Усны биогенийн нэгдлүүдийн агууламж
Харуул |
Ph |
УХ, мг/л |
БХХ5, мг/л |
ПИЧ мг/л |
NH4, мг/л |
NOз, мг/л |
NO2, мг/л |
Р, мг/л |
Ховд- Өлгийдээд |
7.22 |
9.12 |
1.0 |
0.96 |
0.05 |
0.22 |
0.001 |
0.002 |
Ховд- Өлгийдоод |
6.91 |
8.96 |
0.8 |
0.50 |
0.04 |
0.24 |
0.001 |
0.004 |
MNS4586:98 |
|
4.00< |
3.0 |
|
0.50 |
9.00 |
0.020 |
0.100 |
Тайлбар:УХ-Ууссан хүчилтөрөгч;Бхх5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч.
Ховд-Өлгий дээд, Ховд-Өлгий доод цэгүүдээс биогенийн нэгдлүүд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламж давсан тохиолдол гараагүй.
Зураг2.Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж
Зураг3.Усны Аммоний агууламж/NH4/
Дүгнэлт:
Ховд голын усанд 2023 оны 01 дугаар сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Ховд голын усны голуудын усны эрдэсжилт бага, 173.8.3-175.5мг/л--т хэлбэлзэж байна.
Ховд голын ууссан хучилтөрөгчийн горим Өлгий хотоос дээш болон дооших цэгүүдэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ